Saturday, December 7, 2013

Экономиксын үндсийг хэн сайн мэдэх вэ? олимпиадын удирдамж

Capture
Цааш орж, бүтэн удирдамжтай танилцана уу.

“Экономиксийн үндсийг хэн сайн мэдэх вэ?”
Зорилго: МУИС-ОУХС-ийн оюутан залуусын “Экономиксийн үндэс” хичээлээр эзэмшсэн онол, ур чадварыг сорих, дээшлүүлэх мөн Экономиксийн улсын олимпиадад оролцох оролцогчдыг шалгаруулахад оршино.
Хамрах хүрээ: МУИС-ОУХС-ийн 1-р курсд суралцдаг болон экономиксийн үндэс хичээлийг судлаж буй оюутнууд оролцоно.
Тэмцээн: Тэмцээн 2 үе шаттай явагдана. Эхний үе тестээр явагдах бөгөөд багийн дундаж оноогоор шалгарсан 4н баг 2-р шатанд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 2013 оны 12-р сарын 12-ны өдөр техникийн зөвлөгөөн дээр танилцуулна.
Ø 1-р шат 12-р сарын 13-ны өдөр 17:30-д
Ø 2-р шат 12-р сарын 16-ны өдөр тус тус явагдана.
Бүртгэл: 2013 оны 12-р сарын 6-ний өдрөөс 2013 оны 12-р сарын 12-ыг дуустал 10:00-16:00 цагийн хооронд ОУЭЗХ тэнхимд бүртгэл явагдана. Тэмцээнд оролцогчид 5н гишүүнтэй баг бүрдүүлэн оролцоно. Бүртгүүлэхээр ирэхдээ багийн бооцоо 10000 төг, оюутны үнэмлэх авч ирнэ.

No comments:

Post a Comment