Мэндчилгээ

Эрхэм хүндэт оюутан сурагч болон олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр ажиллаж байгаа бүх хүмүүст манай блог таалагдана гэж найдаж байна.

МУИС-ын Олон Улсын Харилцааны Сургууль байгуулагдаад даруй 20 жилийн хугацаа өнгөрөөд байна. Хэдийгээр тус сургууль бусад салбар сургуулиудаа бодвол байгуулагдаад харьцангуй удаагүй боловч ОУ-ын харилцаа, ОУ-ын эдийн засгийн харилцааны чиглэлээр эх орондоо хэрэгцээ шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн билээ. Гэхдээ бидэнд сургалт судалгааны ажлыг илүү сайжруулах шаардлага тавигдсаар байгаа нь орчин үеийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхах ёстой нийгмийн шаардлагатай нийцэж байгаа юм.

Тийм учраас Олон Улсын Эдийн Засгийн Харилцааны Тэнхимээс ОУХСургуулийн оюутны зөвлөлийн дэргэдэх “Судлаач” клуб байгуулах шийдвэрийг эхнээсээ дэмжин бүхий л зохион байгуулалтын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажилд хамтран оролцож байгаа болно. Энэ блогоор зочилсон эрхэм уншигчид манай оюутнуудын судалгаатай танилцаж үнэтэй санал зөвлөгөө өгнө гэдэгт найдаж байна.

“Судлаач” клубын зөвлөх багш П.Лхамсүрэн