Клубын дүрэм


МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛИЙН “Судлаач” КЛУБЫН ДҮРЭМ


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ сургуулийн “Судлаач” клуб нь /цаашид Клуб гэх/ өөрийн сургуулийн оюутнуудыхаа төлөө үйлчилдэг МУИСОХ-ын КЗ-ийн нэгж байгууллага мөн.
Клуб нь МУИС-ОУХС-ын Оюутны зөвлөлийн /цаашид ОЗ гэх/ нэгж байгууллага мөн.
Клуб нь өөрийн тэмдэг, бэлэгдэл, хэвлэмэл хуудастай байна.
Клубын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байна.
Клуб нь улс төрийн аливаа нэг намын эрх ашгийн төлөөх үйл ажиллагааг явуулахгүй.
Клубын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, зардлын тайланг холбогдох эрх бүхий байгууллагад хэрэгтэй, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд гаргаж өгнө.

ХОЁР. КЛУБЫН ЭРХЭМ ЗОРИЛГО, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

2.1. Клубын эрхэм зорилго нь МУИС болон МУИСОХ-ын эрхэм зорилгыг дээдэлж, оюутнуудынхаа сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсрон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийн сацуу тэдэнд эх оронч үзэл төлөвшүүлэхэд оршино. Оюутнуудын ирээдүйн карьерийг эхлүүлэх үндэс суурийг тавих мөн сонирхсон мэргэжлийн дагуу судалгааны ажил явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Чингэхдээ МУИС болон бусад их дээд сургуулиудын харьяа клубуудтэй хамтран ажиллах ба бусад оюутны хөгжлийг дэмждэг байгууллагуудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байна.
2.2. Клуб нь эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн хүрээнд дараах үйл ажиллагааг явуулна.
2.2.1. Оюутнуудын эзэмших гэж буй мэргэжилтэй нь холбоотой үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
2.2.2. Судалгааны ажлын хурал семинар, зохион байгуулж тухайн ажлыг хэвлэн нийтлүүлж эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани болон хувь хүмүүст бас мэргэжил нэгт эдийн засаг судалдаг оюутнууд болон багш нарт тараана.

ГУРАВ. КЛУБЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

А.1 КЛУБЫН ДАРГА, ТҮҮНИЙГ СОНГОХ
3.1. “Судлаач” клубын дарга нь ОУХС-ын оюутан байх ба өөрийн хүсэлтээр аль эсвэл удирдах зөвлөлийн талаас доошгүй хувийн саналаар албан тушаалаасаа огцрох болсон тохиолдолд сургуулийн Оюутны Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар клубын шинэ даргыг сонгоно.
3.2. Клубын дарга клубыг удирдаж, клубын удирдах зөвлөлд үүрэг чиглэл өгнө.
3.3. Эрх бүхий байгууллагаас тогтоосон төсвийг клубын удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, захиран зарцуулах, холбогдох байгууллагад зардлын болон үйл ажиллагааны тайланг гаргаж өгнө.

А.2. КЛУБЫН ДАРГЫН ҮҮРЭГ БОЛОН ЭДЛЭХ ЭРХ

3.4. Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх мөн тэднийг соён гэгээрэхэд дөхөм болох үйл ажиллагааг сэдэж, зохион байгуулах үүрэгтэй.
3.5. Клубын дэд даргыг сонгох болон огцруулах эрхтэй.
3.6. Клубыг аливаа түвшинд төлөөлөх эрхтэй.
3.7. МУИСОХ-ын КЗ-ийн гишүүн байна.
3.8. ОУХС-ийн Оюутны зөвлөлийн аливаа хуралд саналын эрхтэйгээр оролцох эрхтэй.
3.9. Клубын удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах мөн халах асуудлыг ээлжит хурлаар гишүүдийн 50-аас дээшгүй хувиар шийдвэрлэнэ.
3.10. Клубын хурал болон удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдах, хурлыг даргалах эрхтэй.

Б.1. КЛУБЫН ДЭД ДАРГА, ТҮҮНИЙГ СОНГОХ

3.11. Дэд дарга нь клубын даргын эзгүй ахуйд орлож ажиллана.
3.12. Дэд дарга нь Оюутны зөвлөлийн өргөтгөсөн хурлаар клубын даргын санал болгосноор сонгогдох бөгөөд клубын үйл ажиллагааг салбар сургууль, Сургууль дээрээ гардан зохион байгуулагч субьект юм.

Б.2. КЛУБЫН ДЭД ДАРГЫН ҮҮРЭГ БОЛОН ЭДЛЭХ ЭРХ

3.13. Клубын дарга хийгээд удирдах зөвлөлийн гишүүдэд мартсныг нь сануулах, тэдэнд үлгэр жишээч байх үүрэгтэй.
3.14. Клубын даргын эзгүй ахуйд КЗ-ийн хуралдаанд клубыг төлөөлөн оролцоно.
3.15. ОУХС-ын Оюутны зөвлөлийн аливаа хуралдаанд саналын эрхтэйгээр оролцох эрхтэй.
3.16. Дэд дарга нь төсвийг захиран зарцуулах эрхгүй.
3.17. Даргын зөвшөөрөлгүйгээр, түүнийг эзгүй ахуйд клубын удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах эрхгүй.

В.1. КЛУБЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ТҮҮНИЙ ГИШҮҮДИЙГ СОНГОХ

3.18. Клубын удирдах зөвлөл нь клубын зүгээс явуулж буй үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, түүнийг хянах, төсвийг захиран зарцуулах, түүнд хяналт тавих эрх бүхий байгууллага мөн.
3.19. Клубын удирдах зөвлөл нь клубын дарга болон дэд даргаас гадна 10 гишүүнтэй байна.
3.20. Удирдах зөвлөлд гишүүдийг клубын дарга сонгон шалгаруулж элсүүлнэ.

В.26. КЛУБЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ҮҮРЭГ БОЛОН ЭДЛЭХ ЭРХ

3.21. Клубын удирдах зөвлөл нь клубээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, клубын хуралд тасралтгүй суух, дарга болон дэд даргын тушаалыг биелүүлэх, Удирдах зөвлөлийн гишүүн гурван удаа дараалан хурал тасалбал клубын зүгээс арга хэмжээ авна.
3.22. Клубын удирдах зөвлөл нь төсвийг захиран зарцуулах, түүнд хяналт тавих эрхтэй.
3.23. Оюутан залуусын соён гэгээрэхэд дөхөм болно гэж үзсэн үйл ажиллагааг санаачилж, зохион байгуулах эрхтэй.
3.24. Гишүүдийн талаас доошгүй хувь нь шаардлагатай гэж үзсэн тохиолдолд клубын дарга, дэд дарга, удирдах зөвлөлийн гишүүнийг огцруулах эрхтэй. Эдгээр зүйлстэй холбоотой санал хураалтыг нууцсанал хураах журмаар явуулна.
3.25. Удирдах зөвлөл болон түүний гишүүд клубын нэрийн өмнөөс улс төрийн ямар нэгэн намын үзэл, сургаал зэргийг сурталчлах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Г.1. КЛУБЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ

3.26. Клубын удирдах зөвлөл нь сардаа хоёр удаа, Даваа гарагт 15 цагт хуралдана.
3.27. Клубын дарга, дэд дарга болон удирдах зөвлөлийн гишүүнийг цаашлаад удирдах зөвлөлийг татан буулгах талаарх асуудлыг зөвхөн уг хурлаар хэлэлцэж шийднэ.
3.28. Клубын удирдах зөвлөлийн хурлыг клубын дарга даргална.

Г.2. КЛУБЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ЭДЛЭХ ЭРХ

3.29. Клубын дүрмийг батлах, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрхтэй.
3.30. Клубыг өөрчлөн байгуулах, татан буулгах эрхтэй.
3.31. Удирдах зөвлөлийн нийт гишүүдийн талаас доошгүй хувийн саналаар клубын дарга, дэд дарга болон удирдах зөвлөлийн гишүүнийг огцруулах.
3.32. Хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах эрхтэй.

Д.1. КЛУБЫН ХУРАЛ

3.33. Клубын хурлыг сард 2 удаа даваа гарагт болон клубын даргын санаачлагаар өдөр товлон хуралдуулна.
3.34. Клубын хурал нь клубын өдөр тутмын үйл ажиллагааг авч хэлэлцэх, шийдвэр гаргах түүнчлэн ажлыг гүйцэтгэх этгээдийг томилох ба чөлөөлөх
3.35. Клубын хурал нээлттэй явагдах бөгөөд гишүүд аливаа асуудалд тэгш эрхтэйгээр оролцоно.

ДӨРӨВ. КЛУБЫН САНХҮҮЖИЛТ

4.1. Иргэд, аж ахуйн нэгж бусад байгууллагаас олгосон хандив, тусламж.
4.2. МУИСОХ-ын КЗ-өөс батлагдсан төсөв.
4.3. Удирдах зөвлөлийн гишүүдийн өгөх хандив.

ТАВ. ГИШҮҮНЧЛЭЛ

5.1. Судлаач клуб нь ОУХС-ын эдийн засгийн бүх оюутнуудыг өөрийн гишүүн хэмээн үзнэ.
5.2. Оюутнуудад клубыэ удирдах зөвлөлийн хурлаас бусад хурал нээлттэй.
5.3. Удирдах зөвлөлд 1-4р курсын эдийн засгийн оюутнуудаас тус бүр 1-3 гишүүн авна.


No comments:

Post a Comment